“Оюунлаг оюутан” эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “МОНГОЛ ОРНЫ ШАВЖ” сэдвийн хүрээнд 7 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн цахим бага хуралд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхим, МУИС-ийн ШУИС-ийн БУС-ийн Биологийн тэнхим зэрэг байгууллагын залуу судлаачид оролцлоо.

Хуралд оролцсон илтгэгчдээс ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Биотехнологи үржүүлгийн тэнхимийн 2-р дамжааны оюутан А.Даулеткерей Тэргүүн байр, ШУА, Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Анударь Дэд байр, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Ичинхорлоо Гутгаар байранд тус тус шалгарлаа.