Байгалийн түүхийн музей нь ШУА-ийн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мэрэгч судлалын лаборатори, Пестицидийн лабораторитай хамтран “Байгалийн үзмэрийг хортон шавж, мэрэгчээс хамгаалах арга зүй” мэргэжил арга зүйн цахим сургалтыг “Музейн хөнөөлт организм, тэдгээрээс урьдчилан сэргийлэх”, “Жижиг мэрэгч амьтад, тэдгээртэй тэмцэх, механик, химийн арга“, “Химийн пестицидийн нэр төрөл, ангилал, хоруу чанар, хөнөөлт шавжтай тэмцэх химийн бэлдмэлийн нэр төрөл, хэрэглэх арга” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Сургалтад улс, орон нутгийн музейн бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгч, сан хөмрөгийн туслах ажилтан, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.
Энэхүү сургалт нь байгалийн үзмэр, цуглуулгад нөлөөлөх музейн барилга байгууламжид үүрлэсэн химийн хоронд тэсвэртэй хөнөөлт шавжийг устгах, хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлэх, таних, түүнтэй тэмцэх аргуудыг таниулсан чухал ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.
Сургалтын үр дүнд улс, орон нутгийн музейн чихмэл үзмэр, цуглуулгын болон түүний хадгалалт, хамгаалалтын орчин нөхцөлийн үнэлгээ, хадгалалтад нөлөөлж буй хортон шавжийн тандалт судалгаа, үзмэрт учруулсан хор нөлөөг үнэлэх судалгааг улс орон даяар хийх шаардлагатай гэж дүгнэлээ.