2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр БНСУ-ын Дэгү хотын үндэсний шинжлэх ухааны музейн захирал Пэк Вун Ки-тэй уулзаж хоёр музейн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов.
Хоёр тал судалгаа шинжилгээнд тулгуурласан хамтын ажиллагааг дэмжин ажиллахад санал нэг байгаагаа илэрхийлэв.

