Байгалийн Түүхийн Музейн боловсрол олгох “МӨР”, “БЯЦХАН ПАЛЕОНТОЛОГИЧ” хөтөлбөрүүд танхим болон танхимын бус хэлбэрээр амжилттай явагдаж байна.

“ГҮЕМ ХҮҮТЭЙ МУЗЕЙГЭЭР АЯЛСАН НЬ” хөтөлбөрт нийслэлийн БЗД-ийн “Содон Ухаан” ЕБС-ийн зургаа, наймдугаар ангийн сурагчид, БГД-ийн “Эрхэт Эрдэм” сургуулийн хоёр, дөрөв, зургаа, долоо, наймдугаар ангийн сурагчид, хамрагдаж, Байгалийн Түүхийн Музейн Палеонтологийн ховор олдворууд болох үлэг гүрвэлийн тухай Байгалийн Түүхийн Музейн Үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаатай нээлттэй яриа өрнүүлж амьтдын мөр гарган авах, үлэг гүрвэлийн эсгий хайчилбар урлах, эрвээхэйн цаасан урлал хийх зэргээр танхимын бус хөтөлбөрт хамрагдсан бол нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лаборатор 23 дугаар сургуулийн Л.Дашдолгор багштай 1в ангийн сурагчид “БЯЦХАН ПАЛЕОНТОЛОГИЧ” хөтөлбөрт, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Д.Дэлгэрмаа багштай 3в ангийн сурагчид “Мөр” боловсролын хөтөлбөрт танхимаар хамрагдлаа.