Танхимын бус сургалт нь Байгалийн түүхийн музейтэй танилцан, “Нууцлаг ертөнц ба Амьтад” түр үзэсгэлэнг сонирхохоос гадна музейн боловсролын хөтөлбөрт хамрагдан байгаль экологийн танин мэдэхүйн мэдлэг олж авах түүнчлэн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой юм.
Танхимын сургалт нь ЕБС-ийн 1-5 дугаар ангийн хичээлийн агуулгын хүрээнд Хүн ба байгаль, Дүрслэх урлагийн хичээлүүдийн цаг дээр явагдах юм.
Байгалийн Түүхийн Музейн боловсролын хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулгатай уялдаа холбоотой явагддаг давуу талтай юм.
Хуваарь: 2022.11.08-2022.11.13
Цаг: 11:00, 14:00 цагуудад
Сургалтын хэлбэр: Танхимын болон Танхимын бус.
Боловсролын хөтөлбөртэй холбогдох, мэдээлэл авах холбогдох утас: 7000-0172