Үзүүллэг дэглэлтийн шинэчлэлийг танилцуулав.

2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн нар Байгалийн түүхийн музейд зочилж музейн үзүүллэг дэглэлт, үйл ажиллагаатай танилцав. Үзүүллэг дэглэлтийн шинэчлэлийг Захирал И.Будбаяр танилцуулж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцов.