Үзмэр харгалзагч Н. Отгонжаргал Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалаа

Монгол Улсад орчин цагийн музей үүсч, хөгжсөний 97 жилийн ой болон Байгалийн түүхийн музейн 30 жил,  Монгол Улсын соёл урлагийн ажилтны 28 дахь өдрийг тохиолдуулан Байгалийн түүхийн музейн Үзмэр харгалзагч Н.Отгонжаргал салбартаа тэргүүлэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шагнууллаа. Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, соёл, урлагийн салбарын нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Аливаа бүтээл нь уран бүтээлчдийн ертөнцийг үзэх үзэл санааг агуулах төдийгүй цаг үеийнхээ тусгал болон хожмоо энэ нь түүх болон үлддэг. Энэ цаг үеийн түүхийг бүтээж, түүчээлж манлайлж байгаа та бүхэндээ дахин баяр хүргэж, чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье” гэлээ. Н.Отгонжаргал нь тус музейд 16 жил тогтвор суурьшилтай, хоёргүй сэтгэлээр ажилласан бөгөөд Байгалийн түүхийн музейд СТА дахин нэгээр нэмэгдэж байгаад хамт олон тань олзуурхан хүлээн авч ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

4 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
МОНГОЛ БАХАРХАЛ - СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД СУДЛААЧДЫН ЯРИА СЭДЭВТ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬИА БАТАЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСАН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ - ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЦАХИМ ХУУДАС ХОС БИЧИГТЭЙ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “СУДЛААЧДЫН ЯРИА" УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНБУРХАН ХАЛДУН УУЛ
Дэлгэрэнгүй
“МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т 10 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГО АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1054
7 хоногт
14036
Сүүлийн сард
60322
Сүүлийн жилд
616769
Нийт хандалт
848504
Санал хүсэлт илгээх