ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ТҮҮХ БА ТЕХНОЛОГИЙН УУЛЗВАР 
МУЗЕЙН ШИНЭ ЭРИН ҮЕ ЭХЭЛЛЭЭ!

"Музейн нээлттэй өдрүүд 2026"-ийн сүүлийн өдөр үйлчлүүлэгчдээ хүлээн авч үйлчилж байна. Энэхүү тэмдэглэлт өдрүүдийн хамгийн таатай мэдээг та бүхэндээ дуулгаж байна!

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь "Нова Хекс" ХХК-тай хамтран Хиймэл Оюун Ухаан (AI) ашиглан дэлхийн 30 гаруй хэлээр "ярьдаг" SMART MUSEUM болохоор албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Ирэх 4 дүгээр сарын 1-нээс таныг юу хүлээж байна вэ?

30+ Хэлний сонголт: Англи, Хятад, Орос, Япон, Солонгос гээд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид эх хэлээрээ тайлбар сонсоно.

Ухаалаг тайлбарлагч: AI нь зөвхөн орчуулаад зогсохгүй, тухайн хүний сонирхолд тохируулан үзмэрийг хамгийн сонирхолтой хэлбэрээр тайлбарлана.

Цаг хугацааны хэмнэлт: Тайлбарлагч хүлээх шаардлагагүй. Та ердөө өөрийн гар утсаараа дамжуулан хэдэн сая жилийн өмнөх түүхийг агшин зуурт танин мэдэх боломжтой.

Монгол орныхоо байгалийн ховор нандин олдворуудыг дэлхийн хэлээр "яриулж", технологийн дэвшлийг соёл шинжлэх ухаантайгаа хослуулан хөгжүүлэх энэхүү 5 сарын туршилтын ажил удахгүй эхлэх гэж байна.

1 хоногийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
613
7 хоногт
16485
Сүүлийн сард
62610
Сүүлийн жилд
744881
Нийт хандалт
1039921
Санал хүсэлт илгээх