“ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР” 2022/05/22

“НАСАН ТУРШИЙН ХАМТЫН ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЦГЭЭЕ”

НҮБ-аас 5 сарын 22-ныг “Биологийн олон янз байдлыг хамгаалах” Олон улсын өдөр болгон зарласан бөгөөд манай улс 2010 оноос тэмдэглэж иржээ.

Энэ өдрийн хүрээнд БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгалийн түүхийн музей, Говийн гайхамшигт амьтад ТББ хамтран

“Насан туршийн хамтын ирээдүйгээ бүтээцгээе” сургалт, үзэсгэлэнг 2022.05.22-ны 10:00-18:00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үйл ажиллагаа зохион байгууллаа.

Байгалийн түүхийн музейн Шавж судлаач-ЭША Г.Цэцэгбадам “Монгол оронд тархсан шавжийн олон янз байдал” гэрэл зургийн үзэсгэлэн болон “Монгол орны эрвээхэй” илтгэлээ танилцуулан тус үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын 34-р сургуулийн ахлах ангийн 80 сурагч хамрагдан оролцлоо.

Энэ өдрийг тэмдэглэх болсноор биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд ард иргэдийн анхаарал, санаачлагыг татах, тэр хэрээр амьтан ургамал байгаль орчноо хамгаалах хүслийг төрүүлэх, биологийн олон янз байдлыг сурталчлах, тэдгээрийг хайрлан хамгаалах, байгаль орчин ногоон үзэл баримтлалын талаар ард иргэдэд боловсрол олгох зэрэг олон ач холбогдолтой юм.

“Монгол оронд тархсан шавжийн олон янз байдал” 145 ш гэрэл зураг,

“Монгол оронд тархсан булцуу сахалт эрвээхэй”-н 149 дээж цуглуулга,

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу-Шавьж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан нарын ховор зүйлийн 13 ш эрвээхэйн QR-той гэрэл зураг давхар дэглэгдсэн.

Тус үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үргэлжилнэ.

3 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1167
7 хоногт
9909
Сүүлийн сард
63357
Сүүлийн жилд
761016
Нийт хандалт
1086793
Санал хүсэлт илгээх