БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг 'Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей' болгон өөрчлөн байгуулах түүхэн шийдвэр гарлаа. Энэхүү түүхэн шийдвэр нь Монгол улсын шинжлэх ухаан, танин мэдэхүй болон соёлын салбарыг шинэ шатанд гаргах чухал алхам юм.
Энэхүү шинэ статус нь музейн үйл ажиллагааг олон улсын судалгаа шинжилгээний түвшинд гаргаж, эрдэм шинжилгээний томоохон төв болох өргөн боломжийг нээж байна. Энэхүү үйл хэргийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн удирдлагууд болон нийт хамт олондоо халуун баяр хүргэе!
Мөн 100 жилийн түүхтэй Байгалийн түүхийн музейгээр зочилж, биднийг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн эрхэм үзэгчид, дэмжигчиддээ ирж буй 2026 оны баярын мэндийг хүргэе.
Угтан золгож буй шинэ ондоо:
• Эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж,
• Эрдэм мэдлэг, шинэ нээлтээр арвин,
• Хүсэл мөрөөдөл бүхэн тань биелсэн гайхалтай жил байх болтугай.

Хүндэтгэсэн,
Байгалийн түүхийн музейн захирал Н.Манчук

3 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1021
7 хоногт
9763
Сүүлийн сард
63211
Сүүлийн жилд
760870
Нийт хандалт
1086647
Санал хүсэлт илгээх