“Одон орон судлалын музей ба Планетариумын ирээдүй 2024" олон улсын симпозиумд Байгалийн түүхийн музейн төлөөлөл амжилттай оролцлоо.

“Одон орон судлалын музей ба Планетариумын ирээдүй 2024" олон улсын симпозиумд Байгалийн түүхийн музейн төлөөлөл амжилттай оролцлоо.

Байгалийн Түүхийн Музей, Хятадын Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Музейн хамтын ажиллагааны хүрээнд Шанхай хотод 2024 оны 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Одон орон судлалын музей ба Планетариумын ирээдүй 2024" сэдэвт олон улсын симпозиумд эрдэм шинжилгээний ажилтан Ж.Мягмарсүрэн, үзэсгэлэнгийн куратор Ц.Ариун-Ундрал нар оролцлоо. Тэд симпозиумын үеэр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын үзүүллэг дэглэлттэй холбогдуулан "Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музейн бүтээн байгуулалт болон Планетариум" сэдэвт илтгэл амжилттай хэлэлцүүлэв.

Тус симпозиум нь одон орон судлалын музей болон Шинжлэх ухааны музейнүүдийн эргэн тойронд тулгамдаж буй томоохон асуудлуудыг идэвхтэй хэлэлцүүлэн, зохистой шийдлийг эрэлхийлэх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрийн судлаачид цуглардаг ба энэ удаа 12 улсын 60 гаруй хүн оролцов.

Энэхүү нэр хүндтэй симпозиумд Байгалийн түүхийн музейн төлөөлөл амжилттай оролцсоноор музейн хүний нөөцийн чадавх дээшлэхийн зэрэгцээ цаашид энэ төрлийн музейнүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлэх таатай боломж бүрдлээ.

1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1004
7 хоногт
9746
Сүүлийн сард
63194
Сүүлийн жилд
760853
Нийт хандалт
1086630
Санал хүсэлт илгээх