Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Байгалийн түүхийн музейн Захирал Др. И.Будбаяр олон улсын болон орон нутгийн тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлдэг Ландбридж ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Эл Би Прожект ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Жагварал нар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Музейн соёлын үнэт зүйлсийг тээвэрлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх энэхүү чухал санамж бичгийн хүрээнд тус музейн үзмэрүүдийг олон улсад болон орон нутагт аюулгүй тээвэрлэж, логистикийн үйлчилгээ үзүүлэх чухал ач холбогдолтой.
Ландбридж ХХК нь 2008 оноос хойш төмөр зам, агаар, далай болон авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дэлхийн 90 гаруй орны 2000 гаруй агентын сүлжээг ашигладаг туршлагатай байгууллага юм.
Тус байгууллага нь 2023 оны 10 дугаар сард Францын Нант хотын Түүхийн музейд Их эзэн Чингис хаан ба Монголын эзэнт гүрний тухай гаргасан үзэсгэлэнгийн тээвэр логистикийн амжилттай гүйцэтгэсэн байна.
1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1069
7 хоногт
9811
Сүүлийн сард
63259
Сүүлийн жилд
760918
Нийт хандалт
1086695
Санал хүсэлт илгээх