“МАЗААЛАЙ”-ТАЙ ХАМТДАА
🇲🇳ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ХӨХТӨН АМЬТАН “МАЗААЛАЙ”-ТАЙ ХАМТДАА
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ НЬ AR ТЕХНОЛОГИ АШИГЛАН ДИЖИТАЛ ҮЗМЭРҮҮДЭЭ ТIК ТОК ПЛАТФОРМЫН ФИЛЬТЕР ЦЭСЭД БАЙРШУУЛЛАА
📍Байнгын үзүүллэгт дэглэгдсэн үлэг гүрвэл, шувуу, эрвээхэй болон Үндэсний бахархалт хөхтөн амьтан “Мазаалай”, Үндэсний бахархалт шувуу “Идлэг шонхор” зэрэг 15 үзмэрт AR технологи ашиглан 3D дүрслэл, текст, дуу авиаг хийж Tik Tok платформын фильтер цэсэд байршууллаа.
📍Энэхүү технологи нь үзэгчдийн сонирхлыг татаж, илүү ойлгомжтой, амьд мэт харагдуулахаас гадна хүрэх боломжгүй, ховор үзмэрүүдийг AR-аар ойроос үзэх боломж бүрдүүлж байгаа юм. AR технологийг ашигласнаар музей улам сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой орчин болж чаддаг.
📍Музейн палеонтологийн танхимын тайлбарыг QR код уншуулан англи, солонгос, хятад, монгол хэлээр сонсох боломжтой боллоо.
📍AR технологи ашиглан музейг илүү сонирхолтой хэлбэрээр үзэхийг хүсвэл та дараах алхмуудыг хийхэд л хангалттай.
➡️TikTok аппыг татах
➡️QR код уншуулах
➡️Утасныхаа камер, Google Lens эсвэл QR уншигч апп ашиглан кодыг уншуулан гарч ирсэн холбоос дээр дарж TikTok руу орох
➡️AR дүрсийг TikTok дээр харахдаа "Try this effect" гэсэн хэсэгт дарж, гар утасныхаа камерыг ашиглан AR дүрсийг бодит орчинд байрлуулна
➡️AR дүрстэй контент үүсгэх
➡️Камераа ашиглан AR дүрсийг өөрийн орчинд байрлуулж, бичлэг хийнэ
➡️Эффект, дуу, текст нэмж, "Post" (Оруулах) товчийг дарж дагагч нартаа хуваалцана
Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн БАЙГАЛИЙГ ОЙРООС мэдэрцгээе.
11 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
938
7 хоногт
9680
Сүүлийн сард
63128
Сүүлийн жилд
760787
Нийт хандалт
1086564
Санал хүсэлт илгээх