БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ НЬ "ОЮУНЛАГ ОЮУТАН-2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ НЬ "ОЮУНЛАГ ОЮУТАН-2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
📍Байгалийн түүхийн музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ОЮУНЛАГ ОЮУТАН 2025" эрдэм шинжилгээний бага хуралд палеонтологи, геологи, биологийн олон янз байдлын чиглэлээр Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 15 оюутан судлаач илтгэлээ хэлэлцүүлж, амжилттай оролцлоо.
Оролцогчдоос:
✅Э.Төгөлдөр (ШУТИС, ГУУС) “Дундговь, Шуургант дүүргийн геологийн тогтоц, Хар толгой талбайн сансрын зургийн боловсруулалт” сэдвээр 1-р байр,
✅С.Сайнзаяа (МУИС, БУС) “Салхит уулын салхин сэнснээс шилийн сар (𝘉𝘶𝘵𝘦𝘰 𝘩𝘦𝘮𝘪𝘭𝘢𝘴𝘪𝘶𝘴)-д үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” сэдвээр 2-р байр,
✅О.Ижилмөрөн (ШУТИС, ГУУС) “Өмнөд Монголын эх газрын цэнгэг усны остракод ба биостратиграфи” сэдвээр 3-р байранд тус тус шалгарлаа.
Мөн Байгалийн Түүхийн Музейн захиргаанаас жил бүр судлаач оюутнуудаа амжилттай бэлтгэж оролцуулдаг ШУТИС-ийн багш, доктор Ж.Ундаръяа, МУИС-ийн багш, доктор С.Оюунгэрэл, ХААИС-ийн багш, доктор П.Ариунсүрэн нарт талархал хадгалуулав.
Хуралд оролцсон багш, оюутнууддаа дахин талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье.

10 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1178
7 хоногт
9920
Сүүлийн сард
63368
Сүүлийн жилд
761027
Нийт хандалт
1086804
Санал хүсэлт илгээх