БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
🌍БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
🏛️2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгалийн түүхийн музейн барилгад хийсэн шалгалтын дүгнэлтээр “барилга ослын байдалтай, цаашид ашиглах боломжгүй” гэж үзсэн тул тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар музейн үйл ажиллагааг зогсоож байв.
Улмаар 2019 оны 5 дугаар сарын 1-нд Засгийн газрын шийдвэрээр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд өнөөдөр (2025 оны байдлаар) ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
📌2026 оны 8 дугаар сард С блок буюу палеонтологийн танхимыг нээн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь олон нийтийн хүсэн хүлээсэн үйл явдал юм.
✅Шинэ Байгалийн шинжлэх ухааны үндэсний хэмжээний музей ашиглалтад орсноор:
• Дэлхийн жишигт нийцсэн,
• Ази тивд 7-д эрэмбэлэгдэх,
• Байгалийн шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт өвийг хадгалсан,
• Эрдэм шинжилгээ, судалгааны нэгдсэн томоохон цогцолбор болон өргөжих юм.
✅Ингэснээр хүүхэд, залуус, эрдэмтэн судлаачид, олон нийт байгаль, түүх, экологийн гайхамшгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан мэдэж, танин мэдэхүйн боловсролоо дээшлүүлэх өргөн боломж нээгдэх болно.
7 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1070
7 хоногт
9812
Сүүлийн сард
63260
Сүүлийн жилд
760919
Нийт хандалт
1086696
Санал хүсэлт илгээх