Байгалийн түүхийн музей нь Монголын Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгтэй хамтран "ГУРАВ" дахь жилдээ "Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг-2025" олон улсын уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус олон улсын уралдаан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд шилдэг бүтээлүүдийг нийтийн хүртээл болгодог билээ. Энэ жилийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн нь "Музейн нээлттэй өдрүүд 2026" болон Дэлхийн зэрлэг амьтан ургамал хамгаалах өдөрт зориулан нээлтээ хийж байна.
Энэхүү уралдаанд 7 улсын 100 гаруй уран бүтээлчийн 732 гаруй бүтээлүүд ирснээс шилдэг 43 зургийг үзэсгэлэн болгон дэлгэж байна.
Энэ удаад тус үзэсгэлэнг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээнд зориулж урт хугацаагаар тавьж байгаа нь олон хүмүүст хүрч, очиж үзэх боломжийг нээж байгаа юм.
Та бүхэн Монгол улсын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц ахуй болон зэрлэг амьтдын зургийг таалан үзэхийг урья.