МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНБУРХАН ХАЛДУН УУЛ
🇲🇳 ✨ Бурхан Халдун уул нь Хэнтийн нуруунд багтах бөгөөд Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм.
Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том тэгш талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг.
Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуйвандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай уул байх ёстой” хэмээн дэвшүүлсэн. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн нэртэй 13 газар байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн.
1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм.
Түүнчлэн 2015 оны 6-р сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.
2 долоо хоногийн өмнө
Мэдээ, мэдээлэл
МОНГОЛ БАХАРХАЛ - СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД СУДЛААЧДЫН ЯРИА СЭДЭВТ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬИА БАТАЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСАН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ - ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЦАХИМ ХУУДАС ХОС БИЧИГТЭЙ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “СУДЛААЧДЫН ЯРИА" УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНБУРХАН ХАЛДУН УУЛ
Дэлгэрэнгүй
“МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т 10 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГО АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
687
7 хоногт
13669
Сүүлийн сард
59955
Сүүлийн жилд
616402
Нийт хандалт
848137
Санал хүсэлт илгээх