БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Байгалийн түүхийн музей нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн Япон улсын эзэн хааны нэрэмжит долоон их сургуулийн нэг Нагояа их сургуулийн музейтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Өнөөдөр Япон улсын Нагояа хотод талуудын уулзалт, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь Байгалийн түүхийн музейн түүхэнд Япон улсын музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан анхны тохиолдол болж байна.
 
Энэхүү санамж бичгийн хүрээнд судлаач, мэргэжилтэн солилцох, эрдэм шинжилгээний судалгааны ажилд хамтрах, туршлага солилцох зэрэг олон талт ажлуудыг хийх юм. 2026 оноос дээрх ажлуудыг эхлэхээс гадна Япон улсад хамтарсан үзэсгэлэн гаргах, Байгалийн шинжлэх ухааны чиглэлийн боловсролын хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болж музейн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж байна.
Мөн Байгалийн түүхийн музейн шинэ бүтээн байгуулалт болох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Шинжлэх ухааны танхим байгууллахад хамтран ажиллах талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болж байна.
 
Дашрамд сонирхуулахад Нагояа их сургуулиас Байгалийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналтан 7 төрсөн байдаг.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3 хоногийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1812
7 хоногт
21962
Сүүлийн сард
68588
Сүүлийн жилд
630939
Нийт хандалт
865236
Санал хүсэлт илгээх